Өрхийн тэргүүлэгч нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд, тэнгэр сүлдэнд мөргөж, буян хишгийн зүгээсээ гэр рүүгээ хандан ирнэ. Хожим бурхны шашин дэлгэрч, хийд дацан тэргүүтэн суурин газрууд бий болсноор энэхүү дом заслыг 'аг тарнийн' аргаар хийх болжээ. Иймээс уг аргын дагуу жилийн харшийг энд засна.